Ховд аймагт гэрээсээ гараад сураггүй болсон 4 настай эрэгтэй хүүхдийг эсэн мэнд олжээ. Тодруулбал, Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Эхэн худаг” гэдэг газар тус сумын харьяат иргэн А-гийн хүү А /4 настай, эрэгтэй/ 01.20-ны өдрийн 10:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.20-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид А /4 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Ховд сумын чиглэлд явж байхад нь орон нутгийн иргэд 20:05 цагт тус багийн “Шар хөтөл” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 10 км-т/-аас эсэн мэнд олсон гэсэн тул Онцгой байдлын газрын бүлгийг замаас нь буцаажээ.
Уншиж байна |