Омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 13, дотоодын 6 тохиолдол нэмж батлагдлаа

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 12, дотоодын 5 нийт 17 тохиолдлыг зарласан. Өнөөдрийн байдлаар зөөвөрлөгдөж ирсэн 13 тохиолдол омикрон хувилбар болох нь батлагдсан. Түүнчлэн тандалтын зорилгоор хийсэн дотоодын зургаан сорьцод Омикрон хувилбар батлагдаж байна. Ингэснээр омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 25, дотоодын 11 нийт 36 тохиолдол батлагдаж байна.
PCR хувилбарын үр дүнг энэ долоо хоногийн эхэнд мэдээлсэн. Нийт тохиолдлын 91 хувь нь Омикрон хувилбар тархсан байна" гэж мэдээллээ.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ