Өнгөрсөн онд Хятадад 5G сүлжээний 654 мянган станц байгуулжээ

Хятад улс 5G сүлжээний хөгжлийн хэмнэлийг хурдасган, өнгөрсөн онд 654 мянган шинэ станц байгуулсан талаар БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам мэдэгджээ.
Өнөөдрийн байдлаар Хятад даяар 5G сүлжээний 4,43 сая бааз ажиллаж байгаа талаар яамны ерөнхий инженер Тянь Юйлун мэдэгдсэнийг Синхуа агентлаг дамжуулсан байна.
Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны мэдээлснээр, өнөөдөр Хятадын бүхий л хотын тойргууд, хотын бүсийн 98 гаруй хувь, суурингуудын 80 хувьд нь 5G сүлжээ нэвтэрчээ. Түүнчлэн өнгөрсөн онд 5G сүлжээ дэмждэг ухаалаг утасны худалдаа 63,5 хувиар өсөж, 266 сая гар утас борлуулагдсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ