
Нийслэлийн иргэдийн махны хэрэгцээнд зориулан энэ сарын 15-наас нөөцийн махыг худалдаанд гаргасан юм. Одоогоор 316 тн мах борлуулаад байгаа аж. Нийт 319 хүнсний дэлгүүрт нөөцийн мах борлуулахаар тогтсон бөгөөд 202 дэлгүүрт нөөцийн махыг зах зээлийн үнээс 1300-1500 төгрөгөөр хямд, худалдаалагдаж буй.
Хөдөө орон нутгаас орж ирэх махны нийлүүлэлт бага байгаа тул энэ долоо сүүлчээр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрт зохион байгуулахаар болжээ. Цагаан сарын өмнө өргөтгөсөн худалдааг дахин зохион байгуулж, жижиглэнгээр биш гулуузаар нь худалдах юм байна.
Харин хороо бүрт хоёр дэлгүүр нөөцийн мах худалдаална гэж байгаа ч иргэд яг ямар дэлгүүрт зарагдаж байгаа нь тодорхой бус, мэдээлэл хомс байгааг хэлж байсан. Т
үүнчлэн томоохон хүнсний захуудад нөөцийн махны лангууг нээн ажиллуулахаар тогтсон ч "Хүчит шонхор" захын хувьд нөөцийн махны худалдаа эрхлэх лангуу нээх боломжгүй хэмээжээ. Учир нь цагаан сар болох төхөхөөр махны худалдаа ид явагдаж байхад наймаачдынхаа эрх ашгийг хөндсөн алхам хийхгүй гэж мэдэгджээ. Тиймээс тус зах ирэх цагаан сарын баярын дараа нөөцийн мах худалдах боломжтой гэж мэдэгдсэн байна
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ