Оюутолгойн гүний уурхайг нээж, анхны тэсэлгээг өнөөдөр хийнэ

Оюутолгойн гүний уурхайн нээлтийн ёслол өнөөдөр болж, анхны тэсэлгээг хийнэ. Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно. Тэрбээр өдрийн 12.00 цагт Оюутолгойд очиж, нэлтийн ёслолд оролцож, бүтээн байгуулалтын ажилтай танилцана.
Монгол Улсын Засгийн газар, Оюутолгойн хөрөнгө оруулагч хоорондын хэлэлцээ амжилттай болж, хэд хэдэн асуудлаар тохиролцоод буй. Засгийн газрын зүгээс гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоохгүйгээр үргэлжлүүлж, хамгийн богино хугацаанд ашиглалтад оруулах шаардлагыг тавьж буй юм.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ