Өрсөлдөх чадвараар Дорноговь аймаг тэргүүлж, Булган аймаг сүүл мушгилаа
2022-01-26

 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2021" -ын үр дүнг танилцуулж байна.

 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан:

 

-Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв аймгуудын болон дүүрэг, улсын өрсөлдөх чадварын тайланг 10 гаруй жил хийж байна. Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос хойш хийж эхэлсэн. 

 

Аймгийн өрсөлдөх чадварын судалгааг, эдийн засаг, бизнес, дэд бүтэц, засаглал гэсэн дөрвөн багц асуудлаар нийт 180 үзүүлэлтээр эрэмбэлдэг. 2021 онд цар тахлын хүнд нөхцөлд байсан. Тайланг гаргахад хүнд хүчир байлаа. 

 

2020, 2021 оны үйл явдлаас харвал дэд бүтэц, хөрөнгө оруулалт ямар чухал зүйл гэдгийг мэдэрсэн.  Өмнөх 10 жилийн хугацаанд Орхон аймаг байнга нэгдүгээрт эрэмбэлэгддэг байсан бол анх удаа Дорноговь аймаг нэгдүгээрт, Орхон аймаг хоёрдугаар байранд орлоо. 

 

Дорноговь аймагт хөрөнгө оруулалт, дэд бүтцийн асуудал нөлөөлсөн. Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөл авахад Дорноговь аймаг таата орчинтой бол хамгийн хүнд сурталтай нь Архангай аймаг байна. Мөн шударга бус өрсөлдөөн Сэлэнгэ аймагт хамгийн бага байдаг бол Өвөрхангай аймагт хамгийн их байна. 

 

Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн Баян-Өлгий аймгаас хамгийн бага байдаг бол Төв, Өвөрхангай аймаг хамгийн их байна.

 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн судлаач н.Тунгалаг:

 

-Өрсөлдөх чадварын шалгуур үзүүлэлтийн дагуу аймгуудын өрсөлдөг чадварыг хэмждэг. Нийт дөрвөн үндсэн бүлгийн хүрээнд хэмжинэ.  Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо 9 оноогоор нэмэгдсэн байна. Аймгуудын өрсөлдөх чадвар сайжирсан байна. 

 

Өрсөлдөх чадвар нь хамгийн өндөр нь Дорноговь аймаг байлаа. Өрсөлдөх чадвараар Дундговь, Завхан, Булган аймаг сүүл мушгисан. Өрсөлдөх чадвар нь хамгийн сул аймаг болох Булган аймаг нь 100 онооноос 36 оноо авсан байна. 

 

Г.Мичид

 

Shuud.mn
Сонин хачин
Uuguul:
Man garaad ch uudulduggui, An garaad ch sergedeggui yasan hiimorgui aimag bolchoid bgaa ym be. Bulganiihan. Said, ded ssid, olimpiin avarga ni asuudald orood alga boldog haanaa haraalgachihsan yum be.
2022-01-26
иргэн:
Энэ маш чухал хэмжээс байна шүү. Эдийн засгийн гол хэмжигдэхүүн бол өрсөлдөх чадварын индекс. УБ бол хамгийн 0 нь байгаа бхаа бизнес хийхэд хамгийн саадтай хот
2022-01-26