Н.Тавинбэх: Оюу толгойг эрчим хүчээр хангах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Оюутолгой" төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах ажлын хэсгээс оруулсан гэрээний төслийг хэлэлцэж дэмжлээ.
Засгийн газрын хуралдаанаар "Оюутолгой"-н цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах гэрээний төсөл дэмжигдсэн учир 16.00 цагт Эрчим хүчний яаманд гэрээ албажуулахаар тохироод байна. Энэ гэрээ албажвал жилдээ БНХАУ-аас импортоор авч байгаа Оюултолгойн эрчим хүчний 120 сая ам. доллартой тэнцэхүйц борлуулалтыг Монгол Улсын эрчим хүчний салбарт авч үлдэх боломж бүрдэнэ.
Монгол Улсын эрчим хүчний системээс “Оюутолгой”-н цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд техникийн арга хэмжээнүүд авах ёстой. Үүний нэг нь Таван толгой дулааны станц юм. Уг станцийг ашиглалтад оруулахад дөрвөн жилийн хугацаа шаардлагатай. Бидний тооцоолж буйгаар 2024 оноос эхлэн Таван толгой дулааны станц ашиглалтад орвол "Оюутолгой"-н хэрэгцээг хангаж эхэлнэ. Гэхдээ бусад эх үүсвэрийг барьж байгуулах шаардлагатай" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ