КОВИД-19: Шинээр 2273 тохиолдол батлагдаж, 2 нас баралт бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2273 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 1183 нь Улаанбаатарт, 1090 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай 2 нас баралт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 11 255 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 3517 нь хөнгөн бол 93 хүний биеийн байдал нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ