УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайдад хандлаа

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандлаа. Тэрбээр бараа бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт өндөр настнуудын амьдралд хүндээр тусч буйг дурдаад улсын төсвийн давсан орлогыг тэтгэвэр нэмэгдүүлэхэд зарцуулах зарчмын байр суурьтай байгаагаа албан бичгээр илэрхийллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэлийг Засгийн газарт өгөөд буй. Ерөнхий сайдын зүгээс нэмэх боломжийг судалж, ойрын хугацаанд шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ