Коронавирусийн халдвар зүрх судсанд хэрхэн нөлөөлөх вэ

Коронавирус халдвар нь зүрх судсанд хэрхэн нөлөөлөх талаар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн зүрх судасны эмч, магистрант Ж.Өлзийжаргал мэдээлэл хүргэлээ.
Коронавирус халдвар нь зүрх судсанд ямар нөлөө үзүүлдэг вэ?
-Коронавирус нь хүний биеийн эсэд эсийн гадаргуугийн ангиотензин хувиргагч энзим-2/ACE2/ -той холбогдох замаар нэвтэрч , улмаар өөрийн удмын мэдээлэл буюу геномыныг эзэн эсийн геномд нэгтгэж, эзэн эсийн удмын мэдээлэл хуулбарлах, олшруулах механизмыг ашиглан өсөж үрждэг.
ACE2 нь зүрх судасны эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг зохицуулагч ренин-ангиомензин-альдостероны тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цусны даралт, захын судасны ханын эсэргүүцэл, эргэлдэх цусны хэмжээ зэргийг зохицуулдаг.
Ангиотензин хувиргагч энзим-2 гэдэг коронавирусийн хүний биед дамжин халдварладаг рецевтер нь амьсгалын замын цочмог халдварын шинж, уушгины хатгалгаа үүсгэдэг. Харин зүрхэнд үрэвсэл үүсгэснээрээ зүрхний хэм алдах, булчингийн үрэвсэл үүсэх зэрэг аль эрхтнийг илүү гэмтээж байгаагаасаа хамаарч эмнэлзүйн шинж тэмдэг нь харилцан адилгүй илэрч байгаа.
Өөр ямар эмгэг илэрч байгаа вэ?
-Коронавирус халдварын үед цусны бүлэгнэл их байна. Коронавирусийн халдвар нь судасны эндотель эсэд халдварлаж түүнийг шууд гэмтээснээр эндотель эсийн оролцоотой явагддаг цус бүлэгнэлтийн тэнцвэрт байдал алдагдсанаас цус бүлэгнэлтийн хүндрэл үүсэх мөн тархмал хэлбэрээр судасны үрэвсэлд хүргэдэг байна.
Коронавирус халдварын үеийн зүрх судасны цочмог хүндрэл:
-
Титмийн цочмог хам шинж/ зүрхний шигдээс цээжний тогтворгүй бах/
-
Зүрхний хэм алдагдах
-
Венийн тромбэмболи
-
Зүрхний цочмог дутмагшил/шок/
-
Миокардын цочмог гэмтэл
Дараах эрсдэлт хүчин зүйлс нь Коронавирус халдвараар хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэлтэй гэж үздэг.
-
65-аас дээш нас
-
Жирэмсэн
-
Тамхи татдаг
-
Коронавирус халдварын үеийн зүрх судасны хүндрэлийг эрт илрүүлэхийн тулд зүрхний цахилгаан бичлэг хийлгэх хэрэгтэй.
Ямар тохиолдолд зүрхний цахилгаан бичлэг хийх вэ?
-
40-с дээш нас
-
Чихрийн шижин
-
Цээжний цочмог өвдөлт
-
Зүрхний хэм алдагдах
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ