С.Шаравсамбууд Монгол Улсын гавьяат нисэгч цол хүртээлээ
Усан бар жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил бүр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан хүмүүст төрийн одон медаль гардууллаа.
Монгол Улсын гавьяат нисэгч
С.Шаравсамбуу-Байлдааны сөнөөгч онгоцны анхны 1-р зэргийн нисэгч, бэлтгэл хурандаа
Худалдааны гавьяат ажилтан
Г.Санж-Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал асан
Байгаль орчны гавьяат ажилтан
Д.Бальдир-ахмад тахь судлаач
А.Доржсүрэн-Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Төв аймгийн салбар зөвлөлийн дарга
Гавьяат эдийн засагч
Ш.Бүүвэйбаатар-ЗГХЭГ-ын ахмад ажилтан
Гавьяат тээвэрчин
П.Лхагважав-ахмад тээвэрчин
Гавьяат малчин
Б.Лувсангончиг-Архангай аймгийн малчин
Гавьяат багш
Б.Дулмаа-өндөр настан
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан
П.Ганбат-Булган аймгийн ХААГ-ын ахмад ажилтан
Соёлын гавьяат зүтгэлтэн
С.Шаравдорж-Шинэ мэдээ сонины ерөнхий эрхлэгч
Урлагийн гавьяат зүтгэлтэн
Б.Ангирмаа-хөгжмийн зохиолч, продюссер
Гавьяат уурхайчин
С.Батдорж-Налайхын уурхайн ашиглалтын инженер асан
Үйлчилгээний гавьяат ажилтан
С.Оюунчимэг-цаг засварчин
Соёлын гавьяат зүтгэлтэн
Б.Сарантуяа-зохиолч, сэтгүүлч нарыг шагналаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ