Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 100 мянган төгрөгийг нөхөн шилжүүлнэ
2022-01-28

Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 188 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Харин Ковидын хуулийн дагуу энэ тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 288 мянган төгрөг болгосон. Гэвч шинэ он гарч, төрөөс олгож буй зарим дэмжлэг зогссоны нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийн 100 мянган төгрөг байсан юм.

 

 

Тэгвэл нэгдүгээр сарын нэмэгдэл 100 мянган төгрөгийг ойрын хугацаанд иргэдийн данс руу нөхөн шилжүүлнэ гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа чуулганы хуралдааны үеэр хэллээ. 

 

Төсвийн тодотголоор 2022 оны 02 дугаар сарын 01-нээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж 288 мянган төгрөг болох юм.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин Зочин:
Ариунзаяа сайдаа. Та ахмадуудын тэтгэвэрийг нэмэгдүүлэхдээ 400-500.0 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмадуудыг доромжилж ёстой нэг доор нь хийх шиг боллоо. Бид танд ямар гэм хийсэн юм бэ? Яагаад биднийг доош нь хийж байгаа юм бэ? Бид дундаж тэтгэвэртэй гэдэг түвшинд байдаг байсан чинь хамгийн доод түвшинд аваачаад тавьчихлаа. Тэр ч бүү хэл 10 жил улсаар нөхүүлчихээд бүрэн тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн зиндаанд аваачлаа. Энэ доромжлол биш үү?
2022-01-30
Сайн байцгаана уу? Бидний авдаг халамжийн тэтгэмж болох 188000 төгрөгийг нэмээгүй шүү. Зөвхөн ахмад настны тэтгэврийг нэмсэн. Харин ковидын хуулийг үргэлжлүүлэн сунгасан учир энэ оныг буюу 2022 оныг дуустал ковидын хуулийн дагуу 288000 төгрөг олгоно. Өнгөрсөн нэг сард 188.000 төгрөг олгогдсон учир зөрүү нэг сарын мөнгө болох 100.000 төгрөгийг өнөө маргаашгүй олгож эхлэх юм байна . Тиймээс та бүхэн нэмэгдсэн гэж андуурч болохгүй. Халамжийн тэтгэмж огт нэмээгүй. Ковидын хуулийг үргэлжлүүлэн сунгасантай холбоотойгоор энэ оныг дуустал 288000 төгрөг авна гэсэн үг. 2023 оноос 188000 төгрөгөө авч эхэлнэ. Ингээд л биднийг тэнэг гэж боддог юм шиг байна. Бид өвдсөн болохоос ТЭНЭГ биш шүү. #Аюушийн #Ариунзаяа #Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Монгол Улсын Засгийн газар
2022-01-29
Н ЭРДЭНЭ Чимэг:
баярлалаа сайдаа
2022-01-29
Иргэн:
Ажилаа мэддэг хүн бишээ . Чи өвчтэй хүмүүсийг 188 мянгаар амьдруулж байгаа шүү . Чи муу сайд байна . Чиний үр хүүхэдэд өвчин зовлон тохиолдохгүй байх болтугай. Өчнөөн хүний нулимсаар цадаж бна уу чи
2022-01-29