4-5 ам бүлтэй өрхөд сард дунджаар 40 орчим мянган төгрөгийн халамж олгоно

img

УИХ-ын 2011 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн халамжийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Нийгмийн халамж, хамгаалалд ямар хүмүүс хамрагдахыг өмнө нь тогтоож чаддаггүй байсан бол энэ хууль батлагдсанаар асуудал шийдэгдэж байгаа юм. Ингэснээр орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэн, шилжиж ирсэн ядуу өрх, асрамжаас гарсан өнчин хүүхэд, залуус, мансуурч согтуурах донтой иргэн хамгийн бага орлого, хэрэглээ багатай ядуу хэсэг болон хорихоос суллагдсан хүмүүсийг дэмжиж нийгэмшүүлэхийн тулд иргэний нийгмийн байгууллагууд, олон нийтийн оролцоонд түшиглэж халамжийн үйлчилгээг хүргэх боломжтой болж байна. Мөн байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сар бүр олгохоор тусгажээ. Түүнээс гадна Монгол улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, түүнчлэн Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд жилд нэг удаа 100 мянган төгрөгийн мөнгөн тусламж олгодог байсныг сар бүр олгож байхаар өөрчилсөн байна. Нийгмийн халамжийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд нэмж шаардагдах 40 гаруй тэрбум төгрөгийг энэ оны төсөвт суулгасан аж. Цаашид улсын хэмжээнд өрхийн амьжиргааны түвшний судалгаа хийж хамгийн бага хэрэглээтэй, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүдэд сар бүр тэтгэмж олгохоор болжээ. Энэ арга хэмжээнд ойролцоогоор 4-5 ам бүлтэй нэг өрхөд сард дунджаар 40 орчим мянган төгрөгөөр тооцож 130 мянган өрхийг хамруулахаар 31 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан байна. Тэтгэмж олгохдоо тухайн өрхийн хөдөлмөрийн насны иргэд нь хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлэх,сургалтад хамрагдах,нийтийг хамарсан ажилд оролцох нөхцөл тавигдана. Иргэн бүрт олгож байгаа 21 мянган төгрөгийн халамжийн мөнгө энэ оны долдугаар сарын 1-нээр дуусгавар болно. Тиймээс Нийгмийн халамжийн шинэ хуулийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж эхлэх юм байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

demjigch:
mash zuv zuitei, demjmeer urialga bnaa, mongolchuud maani bugd sanal 1-tei demjine gej bodoj bn, ingeh heregtei, yaduu mongolchuud urund oron barin bj tsagaan sariig temdegledeg,
2012-01-23
puje:
hogiin novshnuud mongolchuudiin gedsiig ni olsgohgui baival bosohgui gej bodood ingej baigaan
2012-01-23
yu hiigeed bainaa ene belen mongoo odoo boloichee luivarchdaa
2012-01-23
MUNGU TARAAHAA BOLI
2012-01-23