Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1,0 сая төгрөгийг бэлнээр олгоно
2012 оны Төсвийн тухай хуульд заасны дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Хүний хөгжил сан”-гаас бэлэн бус хэлбэрээр хүртээх 1,0 сая төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр олгоно. 2012 онд “Хүний хөгжил сан”-гаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 1,0 сая төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр, бусад иргэнд 1,0 сая төгрөгтэй тэнцэх нэрлэсэн үнэ бүхий 1,0 сая төгрөгийн хувьцааг эзэмшүүлэх асуудлаар холбогдох журам боловсруулах, хувьцааны талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хувьцаа, үнэт цаасны чиглэлээр сургалт, сурталчилгааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх арга хэмжээ авах үүрэг бүхий Үндэсний хороог Засгийн газрын 2011 оны 377 дугаар тогтоолоор байгууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ