
Азийн цагаан сар энэ сарын 23, 24-нд тохиож байгаа. Энэ өдрүүдэд Хилийн боомт тэдгээрийн хэлэлцээрт заасны дагуу цагаан сарын баярын гурван хоногт авто замын боомтуудыг түр хугацаагаар хаадаг журам байдаг.
Үүний дагуу Монгол Хятадын хил дээрх 13 боомтыг хаахаар болсон. Мөн Улаанбаатар-Эрээний чиглэлийн 22 дугаар чиглэлийн галт тэрэг хил хаасантай холбогдуулан 22, 26-ны өдрүүдэд зорчихгүй юм байна.
Харин Замын-Үүд дэх төмөр замын боомт хаагдахгүй Олон улсын галт тэрэг хуваарийн дагуу ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар Эрээний чиглэлээс бусад чиглэлийн орон нутгийн болон олон улсын галт тэрэг хуваарийн дагуу иргэдэд үйлчилж байгаа ажээ.
Ирэх хоёрдугаар сард Монголын цагаан сар тохиох тул хоёрдугаар сарын 22-24-ний өдөр мөн дээрх боомтуудыг хаах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ