Украин руу халдах төлөвлөгөөгүйгээ батлахыг Оросоос шаарджээ

НҮБ-ын дэргэдэх АНУ-ын суурин төлөөлөгч Линда Томас-Гринфилд Украин руу дайрах төлөвлөгөөгүйг батлах баримтыг Оросоос шаарджээ. Тэрбээр энэ талаар Нидерландын Nieuwsuur телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.
ОХУ Украин руу довтлох нь зайлшгүй гэдгийг батлах баталгаа байгаа эсэх талаар сэтгүүлч түүнээс асуухад "Оросууд өөрсдөө баталгаа өгөх ёстой. Бид дипломат аргыг дэмжин, өөрсдийн харж байгаа мэдээллээ л өгнө" хэмээн Томас-Гринфилд хариулжээ.
Түүний өгүүлснээр, гагцхүү Оросын Ерөнхийлөгч Владимир болон болон оросууд өөрсдөө ийм зүйл хийхээр зэхэж байгаа эсэхээ сайн мэдэх гэнэ.
"Тиймээс сөргөлдөөн биш дипломат аргыг тэд сонгоно гэж бид найдаж байна" хэмээн АНУ-ын суурин төлөөлөгч мэдэгджээ.
Энд дуулгахад, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оросыг энэ сарын 16-ны өдөр Украин руу халдах гэж байна хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хоёрдугаар сарын 15-ны өдөр мэдэгдэл хийхдээ ОХУ энэ долоо хоногт довтолж болзошгүй хэмээсэн юм.
Барууныхан Украинтай дайтсан нь буюу эхлээгүй дайнаас үүдэлтэй хохирол
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ