The Sun Орос Украин руу довтолно гэсэн мэдээллээ засжээ

img

ОХУ Украин руу довтлоход бэлэн гэсэн мэдээлэл сүүлийн хагас жилийн туршид гарч байгаад, улмаар энэ сарын 16-ны өдөр Орос довтолно гэж тагнуулынхан мэдээлсэн хэмээн хэвлэлүүд мэдээлсэн нь ихээхэн анхаарал татаж байлаа. Тэр дундаа Британийн The Sun сонин хоёрдугаар сарын 15-ны өдөр "маргааш довтолно" гэж мэдээлсэн юм.Харин өнөөдөр The Sun сонин энэ нийтлэлдээ засвар оруулж, огноог хассан байна.

 

Тодруулбал, өмнө нь "хоёрдугаар сарын 16-ны шөнийн гурван цагт халдана" гэж мэдээлсэн байсан бол одоо энэ огноо, цагийг хасаж "ямар нэг үйл явдал бололгүй шөнө өнгөрлөө" хэмээн бичжээ. Түүнчлэн нийтлэлийн гарчгийг ч өөрчилсөн байна. Өмнө нь "маргааш шөнийн цагаар" хэмээсэн бол одоо үүнийг "ямар ч үед" хэмээн өөрчилжээ.

 

Өмнө нь Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова The Sun болон Mirror хэвлэлүүдэд гарсан дуулиантай нийтлэлүүдтэй холбоотойгоор тайлбар өгч байв. Тэрбээр эдгээр нийтлэлийг "арьсаа хамгаалах гэсэн бүтэлгүй оролдлого" хэмээн нэрлэж байв.

Барууныхан Украинтай дайтсан нь буюу эхлээгүй дайнаас үүдэлтэй хохирол

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ