Томас Бах: Валиевад яаж хүйтэн хөндий хандаж чадаж байна аа

img

Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах Оросын уран гулгагч Камила Валиева үзүүлбэрээ дуусгаад мөсөн талбайгаас гарах үед дасгалжуулагчид нь хүйтэн хөндий угтахыг хараад ихэд гайхсан талаараа ярьжээ.

 

"Түүнийг дасгалжуулагчид нь хүйтэн хөндий угтаж байгааг би харсан. Түүнд тав тухтай нөхцөл бий болгохын оронд маш хүйтэн хөндий ярьж байлаа. Энэ нь намайг үнэхээр гайхшруулсан. Үнэхээр хэцүү сэтгэгдэл төрж байлаа. Энэ охинд яаж ийм хүйтэн хандаж чадаж байгааг ойлгохгүй юм" хэмээн Томас Бах хэвлэлийн хурлын үеэр өгүүлжээ.

 

Түүнчлэн Трусоваг үзүүлбэрээ  толилуулсны дараа гаргаж буй хандлагыг ч Олимпын хорооны ерөнхийлөгч шүүмжилсэн байна.

 

"Одоо Валиевад гэр бүл, ойр тойрныхны дэмжлэг өнөөгийн нэн хүнд нөхцөлд хэрэгтэй. Валивад тусалж, энэ туршлага нь ийм залуу эмэгтэйн амьдралд жинхнээсээ эмгэнэлт байдал болон битгий үлдээсэй гэдэгт найдах л үлдэж байна" хэмээн Томас Бах мэдэгджээ.

 

Хоёрдугаар сарын 17-ны өдрийн үзүүлбэрээр Валиева медаль хүртэж чадалгүй, дөрөвдүгээр байранд орсон юм. Олон хүн үүнийг допинг дуулианд нэр холбогдсон дарамтаас болсон гэж үзэж байлаа. Үзүүлбэр толилуулах үеэрээ хэдэнтээ алдаа гаргаж, унасан түүнийг талбайгаас гарах үед дасгалжуулагч Этери  "Чи яагаад үргэлжлүүлэн тэмцэхээ больчихов оо? Чи яагаад бүхнийг хаячихав аа? Тайлбарла даа" гэсэн үгсээр угтжээ. Хариуд нь Камила Валиева юу ч хэлж чадалгүй уйлж байгаа нь камерын дуранд өртсөн юм. 

 

Камила Валиева: Ямартай ч шагнал гардуулах ёслолыг цуцлахааргүй боллоо

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sista:
Үнэн үнэн
2022-02-19
За хуцаа муу Баах, та нар жаахан охиныг яаж боорлосноо нээх гайхахгүй байж, дасгалжуулагч яаж реакц гаргах нь ямар хамаатай юм.
2022-02-19
sista:
Үнэн үнэн