НӨАТ-ын сугалааны тохирлоор 20 сая төгрөгийн 3 азтан тодорлоо

Өчигдөр буюу 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2022 оны 1 дүгээр сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, төлбөрийн баримтын цахим системд бүртгүүлсэн 35,624,484 баримт хамрагдсанаас:
-
20 сая төгрөгийн 3
-
3 сая төгрөгийн 4
-
1,5 сая төгрөгийн 34
-
500 мянган төгрөгийн 340
-
100 мянган төгрөгийн 3224
-
30 мянган төгрөгийн 32013 баримт тохиролд таарч азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар 13927253. Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 25652019.
Сангийн сайдын 2020 оны 14 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 7.10 дахь хэсэгт Сугалааны тохирлоор тухайн төрлийн урамшуулалд 2 буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно гэж заасны дагуу 20 сая төгрөгийн шалгарсан 3 азтан, шагналыг тэнцүү хувааж авах юм.
Эх сурвалж: ТЕГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ