Донбассаас 61 мянга гаруй дүрвэгч ОХУ-д иржээ

img

Украин, Донецк, Луганскийн хилийн бүсэд байдал хурцадсантай холбоотойгоор өөрсдийгөө тунхагласан Донецк, Луганск улсаас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг хоёрдугаар сарын 18-ны өдөр гаргасан. 

 

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхлэн нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд Донецк болон Луганскаас 61 мянга гаруй оршин суугч Орост ирсэн талаар Оросын Онцгой байдлын яам мэдэгджээ. Эхний ээлжинд эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмад настнуудыг нүүлгэн шилжүүлж байгаа аж. Цаашид дүрвэгчдийн тоо нэмэгдэх бөгөөд Бүгд Найрамдах Донецк Ард Улсаас гэхэд л 700 мянган хүнийг ОХУ руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. 

 

Дүрвэгчдийг Оросын Ростов муж хүлээн авч байгаа аж. Энэ мужид дүрвэгчдийг хүлээн авахтай холбоотойгоор онц байдал тогтоосон бөгөөд энд Оросын Онцгой байдлын яам, Хэрэглэгчийн хяналтын газрын удирдлагууд болон Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд ажиллаж байгаа гэнэ. Дүрвэгчдийг хүлээн авч байгаа Ростов мужид таван тэрбум рубль шилжүүлсэн бөгөөд Донбассаас ирж буй хүн бүрт 10 мянган рубль олгож байгаа юм байна.

 

Ростов мужид зуслан, сувилал зэрэг газруудад 20 мянган ор бэлдсэний дээр түр байршуулах газруудад дүрвэгчдийг хооллох, тэдэнд эрүүл мэндийн тусламж үзүүлэх цэгүүд байгуулагдаж байгаа аж.

ОХУ сургуулилалтаа үргэлжлүүлж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

у крайн ч өөрөөсөө л боллоо доо...
2022-02-22
dampuursan orosruu dvrwej bdag teneg ulsuudaaa
2022-02-21
Дайн эхлэх нь дээ
2022-02-21
Аймар юм:
Ямар аймар юм бэ
2022-02-21
зочин:
Oросын жирийн иргэдийн дунд дайн болж юмны үнэ нэмэгдэх вий.. ажилгүйдэл өсөх вий гэсэн айдас их байгаа юм билээ.
2022-02-21