Зуслангийн байшинд орсон хулгайчийг үйлдэл дээр нь барьжээ
2022-02-21

Өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 19-ний өдрийн 22:33 цагт цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Хандгайтын богинод байрлах зуслангийн байшинд хулгайч орсон юм шиг байна, дохиолол ажиллалаа гэсэн мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай шалгаж,  54 настай, эрэгтэй “Э” гэгчийг үйлдэл дээр нь барьжээ.

 

 

Иймд иргэд та бүхэн гэр, орон сууцныхаа:

 

• Хаалга, цонхны бэхэлгээг сайжруулах,

• Үнэтэй эд зүйлийг далд газарт хадгалах,

• Дохиолол, хамгаалалт, хяналтын камер суурилуулах

, • Харуул, хамгаалалттай байлгах,

• Эзгүй орхисон үед хөрш айлдаа мэдэгдэх цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

 

Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн 3, Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн 2, Сүхбаатар дүүрэгт үйлдэгдсэн 2, Баянгол дүүрэгт үйлдэгдсэн 3, Хөвсгөл аймагт үйлдэгдсэн 1 хулгайлах хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Shuud.mn
Сонин хачин