Макаревич: Путин бидний мөнгийг дүрвэгч, цэргийн сургуулилалтад зарцуулж байна

img

Оросын "Машина времени" хамтлагийн ахлагч Андрей Макаревич Оросын эрх баригчдын бодлогыг шүүмжилжээ. Цэргийн зардал, Донецк, Луганскаас ирсэн дүрвэгчдэд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж байна хэмээн тэрбээр шүүмжилсэн байна. 

 

"Манай Ерөнхийлөгч сүүлийн өдрүүдэд цэргийн сургуулилалт, дүрвэгчдэд хэдэн тэрбумаар нь хуваарилаж байна. Энэ нь бидний мөнгө гэдгийг тэр мартчихсан уу?" хэмээн Макаревич Фейсбүүк хуудсандаа бичжээ.

 

Донецк, Луганск болон Украины тал харилцан нэгнээ гал нээсэнд буруутгаж, ээлж дараалан хариу өгсөөр энэ бүс нутагт нөхцөл байдал нэн хурцадсан юм. Улмаар хоёрдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн өөрсдийгөө тунхагласан энэ хоёр улсын иргэдийг Орос руу нүүлгэн шилжүүлэх ажил зохион байгуулагдаж байна. Нэн тэргүүнд эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмад настнуудыг нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд дүрвэгч бүрт 10 мянган рублийг Оросын таль олгож байгаа аж. 

ОХУ сургуулилалтаа үргэлжлүүлж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Удахгүй талхных нь мөнгөөр дайтаж эхлэх биз
2022-02-21
Асо:
Дурак, эгоист.
2022-02-21
Эр хүн:
Зориглож дуугардаг сайн байна. Зөв
2022-02-21