Рублийн ханш унаж эхлэв

Украиныг тойрсон хямралтай холбоотойгоор хөрөнгө оруулагчид рублийн хөрөнгөө ихээр зарж, улмаар рублийн ханшинд сөргөөр нөлөөлж эхлээд байв. Путин Украинаас салан тусгаарласан Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрсөн нь үүнд улам нөлөөллөө.
Коммерсант агентлагийн мэдээлснээр, Путин Бүгд Найрамдах Луганск Ард Улс, Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр болж байгаа талаарх мэдээлэл хоёрдугаар сарын 21-ний өдөр гарсны дараа рублийн ханш эрс унаж, сарын дээд үзүүлэлтэд хүрсэн байна.
Тодруулбал, ам.доллартай харьцах рублийн ханш хоёрдугаар сарын 21-ний өдөр Москвагийн цагаар 19:00 цагт 79,17 рубль байсан нь өмнөх арилжаа хаагдах үеийн төвшнөөс 1,87 рублиэр их байжээ. Мөн нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хойш доллар 79 рублиэр арилжаалагдаж байгаа анхны тохиолдол нь энэ аж. Мөн евротой харьцах ханш 2,2 рублиэр нэмэгдэж, 89,75 рубль болжээ.
Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрснөөр геополитикийн нөхцөл байдал цаашид хурцдан, доллар, евротой харьцах рублийн ханш үргэлжлэн буурна гэж Оросын шинжээчид үзэж байна.
Энд дуулгахад, хоёрдугаар сарын 21-ний үдэш Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинаас салан тусгаарласан, өөрдсийгөө тунхагласан улсуудыг хүлээн зөвшөөрөхөөр болсон юм.
Путин Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрч, цэргээ оруулахаар боллоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ