Орос улс Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрсний дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн Украины тал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шуурхай зарлан хуралдуулахыг уриалсан талаарх мэдээлэл гарч байлаа.
Путин Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрч, цэргээ оруулахаар боллоо
Улмаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украиныг тойрсон нөхцөл байдлыг хэлэлцэх ажлаа эхлүүлсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ. Аюулгүйн зөвлөлийн хурал хоёрдугаар сарын 21-ний 21:00 цагт (Улаанбаатарын цагаар хоёрдугаар сарын 22-ны 10:00 цагт) эхэлсэн байна.
Оросын талаас НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя оролцож байгаа бол Украиныг НҮБ-ын дэргэдэх тус улсын байнгын төлөөлөгч Сергей Кислица төлөөлж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |