Донецк, Луганск Путинээс цэргийн тусламж хүсжээ
2022-02-24

Бүгд Найрамдах Луганск Ард Улс болон Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүнүүд Путинд хандан "Украины Зэвсэгт хүчний зүгээс ирж буй түрэмгийлэл"-д хариу өгөхөд тусламж үзүүлэхийг хүссэн захидал ирүүлжээ. Энэ талаар Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлсэн байна. 

 

Энэ захидалд, хоёр улсын иргэд орон гэрээ орхиж, Орос руу нүүхээс аргагүй болсон, эдгээр улсад иргэний болон аж үйлдвэрлэлийн дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг сүйтгэгдэж, хүмүүс амиа алдаж байгаа бөгөөд Киевийн дэглэмийн үйлдэл нь тэд  Донбасс дахь дайныг зогсоох хүсэлгүй байгааг гэрчилж байна хэмээн өгүүлжээ. 

 

Тиймээс ОХУ болон Бүгд Найрамдах Донецк Ард Улсын хоорондын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцааны гэрээний гурав болон дөрөвдүгээр зүйлд заасны дагуу үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор цэргийн тусламж үзүүлэхийг хүссэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй билээ. Украины ард түмнийг Америкийн бууны нохой Зеленскийн хэт үндэсэрхэх үзэлтнүүдээс болон Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудад тусламжийн гараа сунгаж, эдгээр улсуудыг Америк, Англи, ХБНГУ, Европын дээрэмчдээс хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
2022-02-24
зочин:
Монголын усан тэнэг удирдагчид (УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд)Украины асуудлаар дэлхийн зартай дээрэмчин Америк, Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос хоёрын хэний талд орохоо мэдэхгүй өмдөндөө шээсэн мэт алцагнаж байна. Уг бидний өвөг дээдэс их эзэн Чингэс хаан өмнө зүгт тангууд байгааг өглөө бүр сануулж бай гэж хойч үедээ захиж, эх орныхоо төлөө цогтой тэмцэгч Галданбошигт, Богд хаан, сайн ноён хан Намнансүрэн,их жанжин Сүхбаатар, Чойбалсан, суут удирдагч Цэдэнбал нар бүгдээрээ л Оросын удирдагчдыг "Баатар цагаан хаан" гэж хүндэтгэн авайлдаг байсан юм шүү. Иймээс энэ эгзэгтэй мөчид Монгол улс маш хурдан "Оросын баатар цагаан хаан" агуу удирдагч Путиныг шууд дэмжсэн мэдэгдэл гаргах нь Монгол улсын хойшдын тусгаар тогтнолын жинхэнэ баталгаа болно шүү дээ. Даан ч манай усан тэнэг удирдагчид дэндүү удаан алцагнах юм байна л даа.
2022-02-24