Украин нутаг дэвсгэр дээгүүрээ өнгөрөх нислэгүүдийг хязгаарлалаа

img

Нутаг дэвсгэр дээгүүр нь өнгөрөх иргэний онгоцнуудын нислэгийг хязгаарлах шийдвэрийг Украины эрх баригчид гаргасан талаар "Украинская правда" дамжуулжээ. 

 

"Киев, Днепр, Львов, Одесс, Симферополь гэсэн бүс нутгуудын хилээр агаарын орон зайд иргэний онгоцны нислэгийг хязгаарлалаа" хэмээн эх сурвалж мэдээлсэн байна. Энэ нь иргэний агаарын тээвэрт учирж болзошгүй аюул заналтай холбоотой гэнэ. Хязгаарлалт хэдий хугацаагаар үйлчлэх нь тодорхойгүй байна. 

 

Үүнээс өмнө Орос улс иргэний агаарын тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах үүднээс Украинтай залгаа хилийн дагуу онгоцны нислэгүүдийг хязгаарлах шийдвэр гаргасан юм. Энэ хязгаарлалт тавдугаар сарын 18-ныг дуустал үйлчлэх аж.

 

Путин Донбасст цэргийн ажиллагаа явуулахаар шийдэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энгийн ард иргэдийг хамгаалах үүднээс Донбасст тусгай цэргийн ажиллагаа явуулахаар шийдсэн талаараа хоёрдугаар сарын 24-ний өдөр мэдэгджээ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ