БНХАУ Украин дахь иргэдээ чартер нислэгээр татан авна

Украинд байгаа Хятад, Хонконг, Макао, Тайванийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр чартер нислэг зохион байгуулах болсон талаараа Киев дэх БНХАУ-ын Элчин сайдын яам мэдэгджээ. Энэ талаар ТАСС агентлаг дамжуулсан байна.
"Украиныг тойрсон нөхцөл байдал эрс муудаж байна. Украинд байгаа Хятадын иргэд, компаниуд ихээхэн эрсдэлд орлоо. Хэд хэдэн чартер нислэг бэлдэх, хүмүүсийг эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулахын тулд хүмүүсийг бүртгэж эхэллээ" хэмээн ЭСЯ-ы мэдэгдэлд өгүүлжээ.
БНХАУ-ын ЭСЯ хоёрдугаар сарын 27-ны өдрийг хүртэл бүртгэлийг үргэлжлүүлэх юм байна. Нислэгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний дагуу онгоц нисэх хугацааг тодорхой болгоно хэмээн мэдэгджээ.
Оросын Ерөнхийлөгч пүрэв гаригийн өглөө цэргийн ажиллагаа явуулах шийдвэр гаргаснаар Украинд цохилт өгөх ажил үргэлжилж байна. Украинд дайны байдал, бүх нийтийн дайчилгаа зарлаж, 18-60 насныхныг хил нэвтрэхийг хориглосон юм.
Украинд 137 хүн амиа алдаж, Орост дайныг эсэргүүцсэн жагсаал болов
...Хоёрдугаар сарын 24-ний өдөр Путин Украинтай дайтаж эхэлснийг Оросын иргэд эсэргүүцэн Эрхүү, Омск, Астрахань, Тольятти, Саратов, Владивосток зэрэг хотуудад ганцаарчилсан эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулсан байна. Харин мөн өдрийн үдэш Москва, Петербург хотуудад олныг хамарсан жагсаал, цуглаан болжээ...ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ