Украин: Оросын цэргүүдийг гаргах нь хэлэлцээрийн гол асуудал болно

Орос, Украины хэлэлцээ Украин, Беларусийн хил дээр үргэлжилж байна.
Орос, Украины хоорондын хэлээрийн үеэр гол асуудал нь Украинаас Оросын цэргүүдийг гаргахтай холбоотой байна гэж Зеленскийн захиргаа мэдэгджээ.
Хэлэлцээрт Украины талаас тус улсын Батлан хамгаалахын сайд Алексей Резников, Гадаад хэргийн дэд сайд Николай Точицкий, Дээд Рад дахь "Ард түмний зарц" фракцийн тэргүүн Давид Арахамия оролцож байна. Харин Оросын талаас БХЯ, ГХЯ, Ерөнхийлөгчийн захиргааны төлөөлөгчид оролцож байгаа юм
СЭТГЭГДЭЛ БИЧИХ