ОХУ, Украин цэргийн гарз хохирлын талаар мэдээлэв
2022-03-02

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тусгай цэргийн ажиллагаа явуулах шийдвэр гарган, Украин руу довтолсноос хойш зургаа дахь өдрийн байдлаарх хохирлыг талууд мэдээлжээ.  

 

Энэ хугацаанд Оросын цэргүүд Украины 1325 цэргийн объектыг устгасан гэж Оросын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, Оросын цэргүүд Украины 395 танк, бусад хуягт техник, 59 пуужингийн комплекс, 179 артиллерийн зэвсэг, миномет устгасан гэнэ.

 

Харин Украины талын мэдэгдсэнээр, гуравдугаар сарын нэгний байдлаар Оросын 29 онгоц, 29 нисдэг тэрэг, 198 танк, 846 хуягт машин, 305 автомашин, 74 артиллерийн зэвсэг, Зенит пуужингийн "Бук" комплекс нэг, 77 артиллерийн систем, 24 пуужингийн комплекс, 60 танк, гурван дрон, хоёр хөлөг онгоц, агаараас эсэргүүцэн хамгаалах долоон хэрэгслийг устгасан гэнэ.

 

Украины Батлан хамгаалах яамны мэдээлснээр, зургаан өдрийн дотор амиа алдсан, олзонд орсон Оросын цэргүүдийн тоо 5710-д хүрсэн аж. Орос улс цэргүүд нь Украинд амь үрэгдсэнийг хүлээн зөвшөөрсөн ч тоон мэдээлэл өгөөгүй юм.

 

Украин Оросын цэргүүд бууж өгвөл тэдэнд 5 сая рубль өгнө гэв
 

Украин улс Оросын цэргүүд сайн дураар зэвсгээ хаявал тэдэнд тус бүр таван сая рубль олгоходо бэлэн гэж Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников мэдэгджээ. Энэ талаар ТСН мэдээлсэн байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
мой:
Haltar gichii mn chinii gitlar lalar shig amia bodsn pzda haana bdg ym. chi ochij omnoos n duujilj uheech har lalar cn
2022-03-03
Олег:
Яг өгөж чадах уу 200 сая төгрөг
2022-03-03
Хохиролгүй дайн гэж бгүй…хэн нь ялж гарах вэ л шүү дээ
2022-03-03
Зочин:
Өмхий муу Путинг амиа хоролтол хашраагаад өг гетлар яаж амиа хорлолоо яг адилхан
2022-03-03
мой:
Haltar gichii mn chinii gitlar lalar shig amia bodsn pzda haana bdg ym. chi ochij omnoos n duujilj uheech har lalar cn
Аха:
Украйнчууд дайчин юмаа. Сайн байлдаж бн. Дайн сунжирах шинжтэй
2022-03-03
zochin:
america ax duu ulsyg dautuullaa
2022-03-03
zochin:
america ax duu ulsyg dautuullaa
2022-03-03
Кк:
Цаанаас нь маш их мөнгө босгож өгч бна даа
2022-03-02
Зочин:
Украин бөөн өр зээл тавьж баруунаас зэвсэг авч байж бас бууж өгвөл 5 сая рубль өгнө гэнэ... Чадах уу?
2022-03-02