Хуульзүйн үндэсний хүрээлэнд хэлэлцүүлэг болно
Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хамтарсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн агуулга, ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлгийг Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн хурлын танхимд маргааш зохион байгуулахаар товложээ.
Эл хэлэлцүүлгийн зорилго нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хэрэгжүүлж буй иргэний, захиргааны болон эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор боловсруулсан хуулийн төслийг хуулийн болон эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран хэлэлцэх зарчмаар нэмэлт санал авах аж.
Хэлэлцүүлэгт УИХ-ын ХЗБХ-ны төлөөлөл, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн шүүх, Нийслэлийн прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий гөзрын харьяа хорих анги, албаны удирдах албан тушаалтанууд оролцоно. Түүнчлэн
эрдэм шинжилгээ, сургалт-судалгааны байгууллагууд –ШУ-ны академийн Философийн хүрээлэн, МУИС-ын Хууль зүйн сургууль, ДХИС-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Эрдэм шинжилгээний хүрээлэн, Отгонтэнгэр ИС, Шихихутаг ДС, Халх журам ДС, Их засаг ДС, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын нотариатчдын холбоо, Монгол банк, арилжааны банкуудын төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөлөл, судлаач нар хамтран санал солилцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ