Ц.Элбэгдорж: Өглөө бүр эрх чөлөө, ардчиллын төлөө санаа зовж, бодох ёстой

МоАХ-ны тавдугаар их хурал эхэлж байна. Их хуралд оролцох 500 гаруй төлөөлөгчид оролцохоор мандат тараагдсанаас 382 хүн танхимд цуглажээ.
Энэ хуралдаанаар Засгийн газарт хүргүүлэх шаардлагын төслийг хэлэлцэх аж. 60 тэрбумын асуудал, ЖДҮ, Хөгжлийн банкны зээл, Ковидын хуулиар төсвийг хяналтгүй зарцуулсан, сонгон шалгаруулалтгүйгээр 6 000 хүнийг төрийн албанд томилсон зэрэг асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх аж.
МоАХ-ын хүндэт дарга Ц.Элбэгдорж “Дэлхийн тал улаан байхад Монголын талд ардчиллын цэнхэр туг барьж, цэнхэртүүлсэн үйл ажиллагаанд хамгийн чухал нөлөө үзүүлсэн өдөр бол 32 жилийн өмнөх энэ өдөр. Энэ түүхэн өдөр МоАХ-ны хурал болж байгааг бэлгэшээж байна.
Анхны үндсэн хуулинд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс болно гэж бичсэн нь Монголын ардчиллын үр дүнг баталгаажуулсан сонголт байгаа юм. Аливаа газар хувьсгал, өөрчлөлт хийе гэвэл дагаж мөрдөж байгаа хууль, дүрмээ өөрчилдөг. Монгол Улсад ардчилсан хувьсгал гарсны агуулга нь 1960 онд баталсан Үндсэн хуулийг 1991 онд өөрчлөн баталсан үйл явц нотлон харуулсан.
Монгол Улсад аюул занал, тусгаар тогтнол, бие даасан байдал, үндэсний эрх чөлөө алдагдах нөхцөл үүсэхэд МоАХ босоод, гарч ирэх ёстой. Партизаны хөдөлгөөн гэдэг шиг эрх чөлөө, ардчиллын төлөө босох ёстой гэж ярьж байсан.
Эрх чөлөө, ардчилал хэзээ ч төгс болохгүйг би харж байна. Өглөө бүр эрх чөлөө, ардчиллын төлөө санаа зовж, бодож байхгүй бол болохгүй. Эрх чөлөө хэзээ ч насанд хүрдэггүй, ардчилал хэзээ ч хөгширдөггүй. Үе үеийн хүн бүрийн хийж байх ёстой зүйл.
Хувийн өмч, үг хэлэх эрх чөлөө, цуглаж жагсах эрхээ хамгаалаад босож ирдэг. Ардчилалтай байвал Монгол Улс тусгаар, бие даасан байж, монголчууд явах ёстой замаараа явна. Бид энэ замаас ухарч болохгүй" гэдгийг хэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ