Adidas Оросыг орхив

Оросын нутаг дэвсгэр дээрх бүхий л дэлгүүрийнхээ үйл ажиллагааг зогсоож байгаа талаар Adidas компани мэдэгдлээ. Түүнчлэн Орос дахь албан ёсны интернет дэлгүүрийнхээ үйл ажиллагааг ч зогсоосон байна.
Хэдийгээр дэлгүүрүүдээ түр хааж байгаа ч энэ улсад ажилладаг ажилтнуудынхаа цалинг үргэлжлүүлэн олгохоор болсноо компанийн удирдлага онцолжээ.
Энд дуулгахад, Украин руу довтолсны улмаас дэлхийн олон брэнд Орос дахь үйл ажиллагаагаа зогсосоон юм. Тэдний дунд Nike, Puma, H&M, Sephora, IKEA, Hermes, Fazer багтаж байна.
Цэргийн ажиллагаанаас үүдэн Оросыг бойкотлосон брэндүүд
Украинд цэргийн ажиллагаа эхэлсэн эхний өдрөөс л Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүд цуварч, банкнаас эхлээд хүнсний салбар хүртэл эдийн засгийн бараг бүх салбарт нь нөлөөлсөн юм. Оросыг эсэргүүцсэн давлагаанд томоохон брэндүүд ч нэгдэв. Дисней, Нетфликс зэрэг компаниуд Орост кино гаргахгүй болсон бол гадаадын уран бүтээлчид Орост хийх тоглолтуудаа цуцалж, дэлхий нэртэй брэндүүд бүтээгдэхүүнээ худалдаалахаа зогсоож, зарим нь бүр Оросын зах зээлээс нэг мөр гарахаар зэхэж байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ