Тайванийн тусгаар тогтнолын эсрэг Хятадын арми шийдэмгий алхам хийхэд бэлэн

Тайванийн асуудал хурцдаж байгаатай холбоотойгоор үндэсний тусгаар тогтнолоо хамгаалахын тулд Хятадын арми шийдэмгий үйлдэл хийхэд бэлэн гэнэ. Энэ талаар Хятадын Ардын чөлөөлөх арми болон Ародын зэвсэгт цагдаагийн төлөөлөгч У Цян парламентын чуулган дээр мэдэгдсэнийг Синхуа агентлаг дамжуулжээ.
"АНУ, Япон улс Тайванийн асуудлаар давлагаа үүсгэхийн хэрээр бид үндэсний тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын тулд хийх үйлдэл ширүүн байна" хэмээн Армийн төлөөлөгч мэдэгджээ. Түүнчлэн, "Тайванийн тусгаар тогтнол"-ыг хэрэгжүүлэх салан тусгаарлах үйлдлийг хэзээ ч тэвчихгүй хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Гэхдээ, үүнтэй холбоотой армийн цэргийн сургуулилалт, бэлтгэл нь Тайванийн нутаг нэгтнүүд рүү огтхон ч чиглэгдэхгүй хэмээн онцолжээ.
"Тайванийн Ардчилсан хөгжлийн намын захиргаа, тэдний гадны хүчинтэй үгсэн хуйвалдаж байгаа нь Тайванийн цутгаланд үүссэн өнөөгийн хурцадмал байдлын гол шалтгаан" хэмээн У Цян мэдэгджээ. Мөн Тайванийн асуудал нь "гаднаас оролцож болохгүй Хятадын дотоодын хэрэг" хэмээн тэрбээр цохон тэмдэглэсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ