"Стелс-омикрон"-ы улмаас Хятадад халдвар хурдацтай тархаж байна

img

БНХАУ-д коронавирусийн халдвар огцом нэмэгдэж, энэ улсын эрх баригчид Жилинь мужийг бүхэлд нь, өөр хоёр хотыг гээд нийт 51 сая хүнийг хөл хорионд оруулах шийдвэр гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

COVID-19-ийн улмаас Хятадад 51 сая хүн хөл хорионд оров

 

Хятадад сүүлийн үед коронавирусийн халдварын дэгдэлт огцом нэмэгдэж байгаа нь "омикрон" хувилбараас хурдацтай тархдаг "стелс-омикрон" хувилбартай холбоотой гэж Ассошейтед пресс агентлаг мэдээлжээ. 

 

Даваа гарагт энэ улсад 1337 тохиолдол илэрснээс ихэнх нь Жилинь мужид илэрсэн байна. Түүнчлэн Шэньжэнь хотод ням гарагт 75 тохиолдол, Шанхайд 41 тохиолдол бүртгэгджээ. 

 

Хятадад гуравдугаар сарын эхнээс коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэх болсон байна. Илэрч буй тохиолдлуудын ихэнх нь "омикрон" хувилбараас хурдтай тархдаг "стелс-омикрон" гэгдэх ВА.2 штаммаар үүсгэгдсэн халдвар байгаа нь тогтоогджээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ