УНИАН: Украин Оросын дээд командлалын 10 гишүүнийг устгасан

Оросын түрэмгийлэл эхэлснээс хойших 20 хоногийн дотор Украины цэргүүд Оросын цэргийн дээд командлалын бүрэлдэхүүнээс 10 хүнийг устгасан гэнэ. Энэ талаар Украины УНИАН агентлаг мэдээлсэн байна.
Тодруулбал, хошууч генерал Магомед Тушаев, хошууч генерал Виталий Герасимов, хошууч генерал Андрей Колесников, хошууч генерал Андрей Суховецкий, хурандаа Андрей Захаров, хурандаа Сергей Порохня, хурандаа Игорь Николаев, дэд хурандаа Юрий Агарков, дэд хурандаа Дмитрий Софронов, дэд хурандаа Михаил Ермолин гэсэн хүмүүсийг устгасан гэж Украины тал мэдэгджээ.
Түүнчлэн 20 хоногийн байлдааны ажиллагаанд Оросын арми 13,5 мянган цэргийн хохирол амссан гэж Украины арми мэдээлж байв. Энэ тоонд амиа алдсан, шархадсан, олзлогдсон цэргүүдийн тоо багтаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ