Стелс-омикрон Орост тархаж эхэлжээ

img

Орост коронавирусийн ВА.2 буюу стелс-омикрон тархаж байгаа талаар ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын газрын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Анна Черкашина мэдэгджээ. 

 

Коронавирусийн энэ төрлийг зарим төрлийн PCR шинжилгээгээр илрэхгүй байгаа тул англи хэлний "Stealth" буюу далд гэсэн утгатай үгээр нэрлэх болсон байна. Стелс-омикрон олон оронд тархаж байгаа бөгөөд Орост нийт илэрч байгаа тохиолдлуудын 20 хувийг энэ хувилбар эзлэж байгаа аж. 

 

Энэ хувилбар хамгийн ихээр тархаж байгаа орон нь Их Британи улс аж. Британид стелс-омикрон хувилбар шинээр илэрч буй нийт тохиолдлын 80 гаруй хувийг эзлэж байгаа юм байна.

 

Энд дуулгахад, Хятадад сүүлийн үед коронавирусийн халдвар эрчимтэй тархаж, энэ улсын олон хотод хөл хорио тогтоосон. Багагүй хугацаанд намжмал байсан халдварын нөхцөл байдал ийнхүү хурцадсан нь стелс-омикроны тархалттай холбоотой гэж Хятадын эрдэмтэд мэдэгдэж байв. 

 

COVID-19-ийн улмаас Хятадад 51 сая хүн хөл хорионд оров

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ