ОХУ-аас гадаадын компаниуд гарсны улмаас 96 мянган хүн ажилгүй болжээ

img

 

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар Оросын арми Украин руу довтолж эхэлснээс хойш барууны орнууд Оросын эсрэг хориг тавьж, гадаадын компаниуд Оросын зах зээлээс гарах болсон юм. 

 

Ийнхүү гадаадын компаниуд олноороо Оросыг орхисноос үүдэн 95 865 хүн ажилгүй болжээ. ОХУ-ын Холбооны зөвлөлийн дэд дарга Галина Карелова үүнийг "сул зогсолт" хэмээн нэрлэсэн байна. 

 

"Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих үүднээс Засгийн газрын нөөц сангаас 39 тэрбум гаруй рубль гаргасан. Энэ мөнгөний ихэнх хэсэг нь халагдах эрсдэлтэй байгаа хүмүүст түр ажлын байр бий болгох, олон нийтийн ажил зохион байгуулахад зарцуулагдана" хэмээн Карелова мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ.

 

Украинд байлдааны ажиллагаа явагдах хугацаанд Орост Apple, McDonalds, IKEA, Volkswagen, Mercedes, H&M, Inditex ( Zara, Oysho, Pull&Bear, Bershka, Stradivarius, Massimo Dutti) гэсэн брэндүүд, Sephora, Lush зэрэг олон компани үйл ажиллагаагаа зогсоосон юм. 

 

Цэргийн ажиллагаанаас үүдэн Оросыг бойкотлосон брэндүүд
 

Украинд цэргийн ажиллагаа эхэлсэн эхний өдрөөс л Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүд цуварч, банкнаас эхлээд хүнсний салбар хүртэл эдийн засгийн бараг бүх салбарт нь нөлөөлсөн юм. Оросыг эсэргүүцсэн давлагаанд томоохон брэндүүд ч нэгдэв. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Польш Чех улсууд одоо байгаа гэрээгээ дуусмагц Оросоос ахиж Байгалын Хий авахгүй гэж мэдэгдлээ. Путин хүнд алуулахаас айж 10-20 метрээс ойр хэнийг ч ойртуулахгүй болсон байна .Нэг л биш
2022-03-24
зочин:
Aжилгүй байх ч бага хэрэг ээ... удахгүй Oросын иргэд гадаадад эх хэлээрээ ярихаас ч болгоомжилдог болно. аль хэдийнээ Tайланд, Cаудын Aрав, Tуркт жуулчидыг нь гадуурхаад эхэлсэн.
2022-03-24
зочин:
98 мянга, энэ нилээн дарсан тоо байх аа, 200 мянга гэсэн нэг тоо яваад байсан, ер нь олон хүн ажилгүй болж байгаа байх аа, тэд бүгд Путины эсрэг босдоггүй юм аа гэхэд дэмжихгүй, дургүй л байх байх даа
2022-03-24
Зочин:
Цаашдаа улам олон хүмүүс ажилгүй болно. Энэ зөвхөн эхлэл нь
2022-03-24