Удирдах ажилтны сургалт явагдаж байна

img

Төв орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын удирдах ажилтны сургалт-семинар өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт эхэллээ. Уг зөвлөгөөнөөр Онцгой байдлын ерөнхий газрын 2011 оны үйл ажиллагааны үр дүн, 2012 онд дэвшүүлсэн зорилтын талаар мэдээлэл өгөх, Онцгой байдлын анги байгууллагын удирдах ажилтны гамшгаас  хамгаалах менежментийн чиг хандлага, удирдах арга барилын талаар шинэ мэдлэг олгох юм байна. Удирдах ажилтны сургалт-семинар, зөвлөгөөн энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ