Оросын БХЯ: Украин дахь хөлсний цэргүүдийн баазыг устгасан

Оросын цэргүүд Украин дахь гадаадын хөлсний цэргүүдийг бэлтгэдэг өөр нэг баазыг устгасан гэж Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдээлжээ.
БХЯ-ны мэдэгдсэнээр "Искандер" шуурхай тактикийн комлекс ашиглан энэ баазыг устгасан гэнэ. Мөн энэ баазыг хэрхэн устгаж байгаа талаарх дүрс, зургийг харуулжээ.
Өмнө нь, гуравдугаар сарын 21-ний өдөр Оросын цэргүүд Украины Ровенск мужид байх Новая Любомирка цэргийн полигонд байрлаж байсан гадаадын хөлсний цэргүүдийг бэлтгэдэг төвд далавчит пуужингаар цохилт өгч, 80 гаруй хөлсний цэргийг устгасан гэж Комсомольская праюпа мэдээлж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ