Оросын БХЯ: Даваа гарагт Украины 42 цэрэг бууж өгсөн
2022-04-12

Оросын Батлан хамгаалах яам ээлжит хэвлэлийн бага хурлынхаа үеэр Украины 42 цэрэг сайн дураар зэвсгээ хураалгаж, бууж өгсөн хэмээн мэдэгджээ. 

 

"Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр, Мариуполь хотод бүрэнхийн цагаар Украины цэргүүд хотоос гарах гэж оролдсон. Зуу орчим цэрэг хуягт техник ашиглан бүслэгдсэн нутаг дэвсгэрээс гарах гэж оролдсон ч энэ оролдлогыг агаараас цохилт өгөн зогсоосон. Улмаар даваа гарагт Украины гурван танк, байлдааны явган цэргийн таван машин, долоон автомашин, бие бүрэлдэхүүний 50 хүнийг устгалаа. Украины 42 цэрэг сайн дураар зэвсгээ хураалгаж, озлогдсон" хэмээн Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, Мариуполь хотод байх Украины явган цэргүүдийн зэр зэвсгийн нөөц дууссан, удирдлагатайгаа холбоо барьж чадахгүй байгаа гэсэн мэдээллийг Украины тэнгисийн явган цэргийн 36 дугаар тусгай бригадын фейсбүүк хуудсанд даваа гарагийн орой нийтэлж байв. Харин Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный мэдэгдэл хийн, цэргүүдтэй холбоотой байгаа гэж онцолж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Өнөөдөр Украйны 1000 гаруй Тэнгисийн явган цэрэг бууж өгсөн гэсэн мэдээлэл гарсан байна.
2022-04-13
Битүү горьдогсдод:
Орос ах чинь ялагдаж байгаа. Ялалтын баяраар Оросууд ялчихаад парадаа хийх байх гэж бүү горьдоцгоо. Буруу юмны төлөө дайрвал ялагддаг жамтай
2022-04-13
Зөв бүгдийг нь олзлоод аль хурдан цэргийн ажиллагаагаа дуусгах хэрэгтэй. Орос ах нарт амжилт ура!
2022-04-12
Мөнхжаргал:
Бмбөгдөж байж л буулгаж авна. Өөр юу ч чадахгүй.
2022-04-12