Кадыров: Чечений дайчид үйлдвэрийг үндсэрхэг дайчдаас чөлөөлсөн

Оросын арми Мариуполь хотод байх, Украины "Азов" хорооныхон байрлаж байсан "Азовсталь" үйлдвэр рүү довтолж эхэлсэн талаарх мэдээлэл мягмар гарагт гарч байлаа.
ЕХ-ны албан тушаалтан: Мариуполь хот ойрын үед оросуудад эзлэгдэх байх
Энэ давшилтад Чечений дайчид оролцож, "Азовсталь" үйлдвэрийн нутаг дэвсгэрийг Украины үндсэрхэг дайчдаас чөлөөлсөн гэж Чечений тэргүүн Рамзан Кадыров Телеграм сувагтаа мэдээлжээ.
Түүний өгүүлснээр, Чечений цэргүүд үйлдвэрийн талбайн "сөөм бүрийг самнаж байгаа" гэнэ. "Дээрэмчдээч хурааж авсан зэр зэвсэг тоогоо алдсан" хэмээн Кадыров мэдээлжээ.
Оросын арми Мариуполь хотыг хамгаалагчдын байрлаж буй "Азовсталь" үйлдвэр рүү дайрах үедээ дахин нэг тулган шаардалт тавьсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн юм. Оросын Лента агентлагийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 20-ны 14:00 цашаас эхлэн байлдааны ажиллагаагаа зогсоож, зэвсгээ хураалгахыг Украины дайчдад уриалсан гэнэ. Ийнхүү зэвсгээ хураалгавал амьд үлдээж, эмнэлгийн тусламж үзүүлнэ хэмээн амлажээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ