УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг маргааш хэлэлцэнэ

Маргааш 10.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх ёстой. Гэвч УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хуулийн хугацаатай санал орж ирсэн учраас УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, хуралдааны хуваарийг өөрчилсөн байна.
Маргааш өглөөний 09.00 цагт УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, прокурорын саналыг хэлэлцэнэ. Үргэлжүүлэн 10.00 цагаас Хуульзүйн байнгын хороо, 11.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэнэ. Харин чуулганы нэгдсэн хуралдааныг 14.00 цагаас зарлалаа.
Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулаад буй юм.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ