Миронов: Хөрш орнуудын биолабораторийг эсэргүүцсэн жагсаал анхаарал татаж байна

img

ОХУ Украин руу халдаж, байлдааны ажиллагаа эхэлснээс хойш Украинд АНУ-ын биолабораториуд үйл ажиллагаа явуулдаг нь батлагдсан гэх мэдээллийг Оросын талаас гаргаж байлаа. Улмаар Украинд нөхцөл байдал хүндэрсэн тул АНУ биолабораториудаа Монгол руу нүүлгэн шилжүүлэхээр зэхэж байна гэсэн мэдээлэл Оросын хэвлэлүүдээр гарч байв. 

 

Известия: АНУ, Монголын хамтын ажиллагааны төлөвлөгөөний цаана юу нуугдаж байгаа вэ

Хэдийгээр Монголын талаас энэ мэдээллийг албан ёсоор няцаасан ч ОХУ хөрш орнуудад нь биолаборатори байгаа гэдэгт бат итгэлтэй байгаа бололтой. Украинд үйл ажиллагаа явуулж байсан АНУ-ын биолабораториудын үйл ажиллагааг судлах, түүнчлэн Оростой хиллэдэг бусад орнуудад ийм лаборатори байгаа гэдгийг "нухацтай авч үзэх ёстой" гэж Украин дахь АНУ-ын биолабораториудын үйл ажиллагааг мөрдөн шалгах комиссын гишүүн, сенатч Константин Долгов Регнум агентлагт өгүүлжээ. 

“Украины нутаг дэвсгэр дээрх АНУ-ын цэргийн биологийн хөтөлбөрүүдийг мөрдөн шалгах зорилгоор комисс байгуулагдсан. Бид энэ ажлыг хийж байна, илтгэлд оруулах олон материал цугларсан. Вашингтоноос санхүүжүүлэгдсэн, Вашингтон зохион байгуулсан ажлууд явагдаж байсан нь нотлогдсон. Нэн аюултай эмгэг төрөгч, тодорхой зорилго бүхий вирусийг үүсгэх хөтөлбөр хэрэгжүүлж, эдгээр хөтөлбөр нь Орос болон Донбассын оршин суугчдын эсрэг чиглэгдэж байсан нь батлагдаж байгаа” хэмээн Долгов онцолжээ. 


Энэ комисс мөрдөн шалгах ажлынхаа явцад АНУ олон улсын үүрэг хариуцлагаа бүдүүлгээр зөрчсөнийг нотлох хангалттай баримт цугларсан гэнэ. 
“Бид нотлох баримтаа нарийн, тодорхой бүрдүүлнэ” хэмээн Константин Долгов онцолсон байна. 


Түүнчлэн энэ төрлийн лабораториуд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудад ч байгуулагдсан гэдгийг комисс мэдэж байгаа гэнэ. 


“Бусад орнуудын тухайд гэвэл үнэхээр ийм лабораториуд байгаа. Энэ асуудал бидний анхаарлын төвд байгаа, гэхдээ бид эхлээд комиссын ажлаа дуусгах ёстой” гэж Долгов мэдэгджээ. 


Түүний өгүүлснээр, эдгээр орнуудад байгаа лабораторитай холбоотой асуудалд тусгайлан анхаарал хандуулах ёстой гэнэ. 


“Эдгээр асуудлыг тусгайлан авч үзэх ёстой. АНУ-ын биолабораториуд Гүржид, бусад орнуудад ч бий. Гэхдээ эдгээр орнуудын ихэнх нь манай оронтой нөхөрсөг харилцаатай улс, зарим нь бүр холбоотон улс. Тиймээс эдгээр орнуудтай хоёр талын хамтын ажиллагаа явуулах зэргээр асуудлыг шийдэж болох юм. Тэд өөрсдийн нутаг дэвсгэр дээрээ манай орны аюулгүй байдлын ашиг сонирхолд үл нийцэх аливаа ажиллагааг явуулахыг зөвшөөрөхгүй байх гэж бид үзэж байна ” хэмээн Долгов мэдэгджээ. 


Миронов: Бусад оронд болж буй жагсаалаас харахад тэнд лаборатори байгаа нь илт  


АНУ-ын биолаборатори бусад орнуудад ч байгаа гэх асуудлаар ОХУ-д ийнхүү төрийн комисс байгуулагдаж, эрх баригчдын төлөөллүүд мэдэгдэл хийсээр байна. Оросын Төрийн думын өөр нэг гишүүн болох Сергей Мироновын үзэж байгаагаар Украин дахь лабораториудын асуудлыг шийдсэний дараа хөрш орнуудтай энэ талаар тодорхой ярилцах гэнэ. Энэ талаар тэрбээр Регнум агентлагт ярьжээ. 


“Одоогоор Украин дахь биолабораториудын талаарх мэдээллийг судлаж байна. Вирус, хорт бодис, бактери, бусад эмгэг төрөгч гээд эрдэмтэн судлаачид олноор оролцон судлах шаардлагатай ажлууд бий” хэмээн Миронов цохон тэмдэглэжээ. 


Түүнчлэн энэ асуудал зөвхөн Украинаар хязгаарлагдахгүй, Украин дахь лаборатори бол АНУ-ын биологийн зэвсэг бүтээх дэлхийн хөтөлбөрийн ердөө нэг хэсэг нь гэж Миронов мэдэгдсэн байна. Украин дахь лабораторийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй дүгнэлт гаргаж, олонд нийтэлсэний дараа хөрш орнуудтайгаа ярилцана гэж Миронов онцолжээ. 


“Орос улс тайлангаа дэлгэж, дараа нь хөрш орнуудын эрх баригчидтай энэ талаар хэлэлцэн, тэдний нутаг дэвсгэр дээрх энэ төрлийн ажиллагааг зогсоох эсвэл ийм лаборатори байгуулахгүй байхыг хатуу шаардана” хэмээн Миронов мэдэгджээ. 


Түүний үзэж байгаагаар, хөрш орнуудад нь гарсан улс төрийн болон олон нийтийн хөдөлгөөний үйл ажиллагаа ихээхэн анхаарал татаж байгаа гэнэ. 


Мироновын өгүүлснээр, Арменийн нийслэл Ереванд АНУ-ын санхүүжилттэй биолабораторид олон улсын мөрдөн шалгалт оруулахыг шаардсан жагсаал саяхан болсон гэнэ. Энэ улсад 12 лаборатори байгаа гэж Миронов өгүүлжээ. 


Түүнийг ийнхүү онцолсноос харахад, Монголд болсон жагсаал ч Оросын эрх баригчдын анхаарлыг татсан байж болзошгүй гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Учир нь Монголд ОХУ-ыг дэмжсэн жагсаалын үеэр зарим иргэн “Биолабораторийг эсэргүүцэж байна” гэх утга бүхий самбар барин жагсаж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хуцна даа муу тэнэг иванууд
2022-05-03
Залуучуудын жагсаал одоо бүр Оросыг дэмжсэн жагсаал болсон юм биз дээ
2022-05-03
Энэ пиздаанууд дайрах шалтаг хайгаад байна манайхаас яг украйн шиг
2022-05-02
Уншигч:
Дарангуйлагч улс тарж бутраасай.
2022-05-02
Айлгаж бгаа л юм бна
2022-05-02
зочин:
Xадаг сүү барьж угтаад л .. орой авгай нь өмдөө шувталж салтаагаа дэлгээд хэвтэнэ шдээ.. Oрос агаа намайг ашиглаарай ааа гэж чарлаад..
2022-05-02
emee:
bid shulhiitei baktsintai maliin mah zooglodog bolood 3 jil bolson baih shuu, malchid neg yum yariad l baidag yum, tsag hugatsaa notlono, hoolnii eruul ahui medeh ch ugui murddug ch ugui minii mongolchuudaa ,, huniig sonsoj sur, avahaa av, nayahaa haya,transheinii arhicin shig haritsaanii soeloo zasatsgaaya
2022-05-02
Тэр самбар барьсан нөхрийг олж самбарыг нь хэн бэлдэж өгснийг асуух, зурагтаар яриулах хэрэгтэй. Өөрсдөө зохион байгуулж, эргүү юмнуудад элдвийн самбар бариулж зогсоочхоод эргэж бухаж байна гэж хардаж байна.
2022-05-02
Udahgui mangold shine I chin taraaj medeh n baina shuu ene orosuud
2022-05-02
Бсда:
Хуцдаг муу Миронов вэ. Энэ новш Монголд 10 жил ураны хайгуул хийж амьдарсан хүн. Энэ ингэж байгаа юм чинь Лавров мэт нь гөрдөх нь аргагүй. Орос ах гээд байдаг эндхийн дүү нар нь Орос цэрэг орж ирэх үед юу гэх бол.
2022-05-02
зочин:
Xадаг сүү барьж угтаад л .. орой авгай нь өмдөө шувталж салтаагаа дэлгээд хэвтэнэ шдээ.. Oрос агаа намайг ашиглаарай ааа гэж чарлаад..