Мөнгөний захын мэдээ

img

2011 оны 12 дугаар сард банк хоорондын захын арилжаагаар нийт 498.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ. Эдгээр арилжааны жигнэсэн дундаж хүү жилийн 12.11 хувь байна. 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хугацаанд банкууд дунджаар төгрөгийн заавал байлгах нөөцөд 487.9 тэрбум төгрөг, валютын заавал байлгах нөөцөд 219.3 тэрбум төгрөг байлгах шаардлагыг хангаж ажиллав. Банкууд төгрөгийн заавал байлгах нөөцөд 512.7 тэрбум төгрөг, валютын нөөцөд 316.4 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ