Ж.Энхбат: Албан тушаалаа урвуулан ашигласан ТЕГ-ийн дарга Б.Заяабалд хариуцлага тооц
Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал нь албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгийг албан бусаар ашиглаж буй асуудлаар Авилгатай тэмцэх газар гэмт хэргийн шинжтэй гомдол гаргасан талаар иргэн Ж.Энхбат мэдэгдлээ.
Иргэн Ж.Энхбат “Татварын ерөнхий газрын ажилчдын ажлын хувцас оёх ажилд 293 сая төгрөгийн урьдчилгаа гаргаж шилжүүлсэн. Мөн тендер зарлалгүй хувийн оёдлын цехээр оёулах шийдвэр гаргасан байна. Мөн дээрээс нь 9.5 тэрбум төгрөгөөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн албан хаагчдад зориулж барилга байгууламж барьж байна. Татварын ерөнхий газрын нэг болон таван давхарт засвар үйлчилгээ хийх 400 сая төгрөгийн төсөвтэй тендер зарлагдсан байна. Энэ нь эдийн засгийн хэмнэлтийн тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа юм. Коронавирусийн тухай хуулиар төрийн байгууллагууд тавилга худалдаж авах, автомашин худалдаж авах болон барилга байгууламж барихыг хориглосон. Гэтэл Татварын ерөнхий газрын дарга эдгээр хуулийн шийдвэрийг зөрчсөн үйлдэл гэж үзэн Авилгатай тэмцэх газарт хууль зүйн үндэслэлтэй гомдол гаргасан.
Мөн Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалд дээрх асуудлуудыг үндэслэн 72 цагийн дотор арга хэмжээ авахыг шаардаж Ерөнхий сайд Оюун-Эрдэнэд гомдол хүргүүлнэ. Арга хэмжээ авч шийдвэрлээгүй тохиолдолд Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ өөрийг нь огцор гэх шаардлагыг хүргүүлнэ” гэж мэдээллээ.
Б.Намуунзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ