Зеленский: Украины улаан буудайн экспорт тасалдсанаар олон оронд хүнсний хомстол нүүрлэнэ

img

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дайн эхэлснээс хойш тогтмол мэдэгдэл хийдэг болсон. Тэрбээр тавдугаар сарын есний үдэш хийсэн мэдэгдэлдээ, ЕХ-д элсэхэд чухал алхам хийсэн талаар болон Украинд дайн дэгдэж, газар тариалангийн бүтээгдэхүүн экспортлох боломжгүй болсон тул олон улс хүнсний хомстолд орохын даваан дээр байна гэж онцолжээ. 

 

"Өнөөдөр бид Европын холбоонд элсэх замдаа чухал алхам хийлээ. Украин улс ЕХ-ны гишүүн болох хүсэлтэй орон бүр бөглөх ёстой тусгай асуулгын хариултын хоёр дахь хэсгийг хүлээлгэн өгсөн юм. Үүнд ихэвчлэн олон сар шаардагддаг, Харин бид хэдэн долоо хоногийн дотор амжууллаа" хэмээн Зеленский мэдэгджээ.

 

Украин улс улаан буудайн томоохон экспортлогч бөгөөд өнгөрсөн онд гэхэд л дэлхийн улаан буудайн экспортын 10 хувийг дангаар хангаж байлаа. Харин энэ улсад дайн дэгдсэн нь зах зээл дээр 50 сая тонн улаан буудай дутагдаж, улмаар буурай орнуудад хүнсний хомстол нүүрлэж болзошгүй гэж НҮБ-ын анхааруулж байв. Энэ талаар Зеленский ч мэдэгдэлдээ онцолжээ. 

 

"Манай газар тариалангийн бүтээгдэхүүний экспорт зогссоноор дэлхийн олон бүс нутагт хүнсний хомстол нүүрлэх эрсдэл тулгараад байна. Цаашлаад нөхцөл байдал бүр аймшигтай болж мэдэх юм. Энэ бол Оросын түрэмгийллийн үр дагавар" хэмээн Владимир Зеленский мэдэгджээ.

 

Түүнчлэн тэрбээр энэ мэдэгдэлдээ эх орноо хамгаалж буй, түр хугацаанд эзлэн түрэмгийлэгдсэн хотуудад Оросын түрэмгийллийг эсэргүүцсээр байгаа украинчуудад талархал илэрхийлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ха ха ха:
Хошин шогийн жүжигчин сайн хошигнох юм даа . Укрианыг Орос дуусага
2022-05-12
олон улс орос хаалттай байхад амьдраал байсан биз дээ
2022-05-11
DR. ADITYA:
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-05-11
Болд:
Орчин үеийн Гитлер алуурчин Путинээс болж Орос Украйны ард түмэн их хохироод зогсохгүй бусад орнууд ч эдийн засгийн хохирол амсаж эхэлж байна даа. Яг үнэндээ Путин Донецскийн нүүрсний асар их орд Луганскийн төмрийн их орд, төмрийн асар том үйлдвэр Крымийн үзэсгэлэнт сайхан газар нутагт нь шунаж 2014 оноос эхлэн Крымийг зэвсгийн хүчээр булаан авч энэ их цуст дайны эхлэлийг тавьсан даа
2022-05-10
Галт:
Чи Оросын бөгс долоодог зусарч бялдууч хүн байна
2022-05-10
Оросууд сая шахуу тн улаан буудайг эзэлсэн нутгаасаа хулгайлж дээрэмдээд өөрийн нутаг руугаа зөөчихсөн гэж байгаа
2022-05-10
Барууны бөгс долоосоор өрөнд орж өрөнд баригдсан. Америкийг дагаж далдаганаж улсаа балгас болгосон энэ нохойд буцаад эздээ шантаажлахаас өөр сонголт үнэндээ үлдээгүй.
2022-05-10
Галт:
Чи Оросын бөгс долоодог зусарч бялдууч хүн байна