
Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн Байцаах Албаны дарга Б.Галдаа “Долдугаар сарын нэгний үймээний гэх” тодотголтой хэргийн талаар өнөөдөр хэвлэл, телевизид ярилцлага өглөө.
Тэрбээр: “Сүүлийн үед 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн эмх замбараагүй байдлыг албадан тараах ажиллагааны явцад галт зэвсгийн улмаас 4 хүний амь нас хохирсон, 6 хүний биед хүнд , хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон байгууллагын нэр бүхий 4 албан тушаалтны хэргийн талаар нэг талыг барьсан мэдээлэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цөөнгүй гарах боллоо.
Ялангуяа хэрэг шүүхэд шилжсэнээс хойш улам нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа нь нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх гэхээсээ илүүтэй шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй” гэж онцлон тэмдэглэж тодорхой асуудлаар тайлбар өгч, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ