Зеленский дайн дуусах нөхцөлийг нэрлэв
2022-05-12

ОХУ-ын арми Ерөнхийлөгч Владимир Путиний "тусгай цэргийн ажиллагаа " эхлүүлэх тушаалын дагуу хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Украины нутаг дэвсгэр рүү халдан, байлдааны ажиллагаа явуулаад 77 өдөр өнгөрлөө. 

 

Дайны 77 дахь өдрийн товч тойм

 

ОХУ-ын арми хөрш орныхоо нутаг дэвсгэр, суурин газруудыг эзлэн авах ажиллагаагаа үргэлжлүүлж, харин Украины зэвсэгт хүчин хариу эсэргүүцэл үзүүлсээр байна.

 

ОХУ нутаг дэвсгэр рүү нь халдсанаас хойш Украины 12,8 сая оршин суугч орон гэрээ орхин гадаад руу болон дотооддоо дүрвэжээ. Харин дайн эхэлснээс хойш 3496 энгийн иргэн амиа алдсан талаар НҮБ мэдээлсэн байна. Энэ нь ердөө урьдчилсан тоо гэдгийг НҮБ онцолсон юм.

 

Дайны 77 дахь өдөр буюу тавдугаар сарын 11-ний өдөр АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Украинд 40 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлэх шийдвэр гаргалаа.

 

Мөн энэ өдөр Украины эрх баригчид Мариуполь дахь "Азовсталь" үйлдвэрийн нутаг дэвсгэрээс цэргүүдээ хүмүүнлэгийн коридороор нүүлгэн шилжүүлж, оронд нь Оросын олзлогдсон цэргүүдийг хүлээлгэн өгөх санал тавьжээ. Харин Оросын тал одоогоор үүнд хариу өгөөгүй байна.

 

Дайны 77 дахь өдөр Оросын Белгород мужийн эрх баригчид Украины талаас Солохи суурин руу буудсан гэж мэдээллээ. Энэ хэргийн улмаас нэг хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна.

 

Тавдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Украины Үндэсний гвард нийт 501 цэргийн алба хаагчаа алдсан бол 1697 цэрэг шархдсан гэж мэдээллээ. Үндэсний гвардад нийт 60 мянга орчим хүн алба хаадаг аж.

 

Зеленский дайн дуусах нөхцөлийг нэрлэв

 

Хоёрдугаар сарын 24-ний өдөр Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" явуулах тушаал өгөх болсон шалтгаанаа тайлбарлахдаа "НАТО зүүн Европт цэргийн хүчээ зузаатгаж байгаатай холбоотойгоор манай улсын хувьд нөхцөл байдал улам дордож байна. Үүнийг хөндлөнгөөс зүгээр ажиглаад сууж бид чадахгүй. Бидний төлөвлөгөөнд Украиныг эзлэн түрэмгийлэх үйлдэл багтаагүй" хэмээж байлаа. 

 

Мөн Украины иргэдэд хандан "гагцхүү цэргийн объектууд руу" довтолно хэмээгээд "тусгай цэргийн ажиллагаа" нь Украины нацистуудыг үгүй болгох, цэрэггүйжүүлэх зэрэг зорилготой хэмээн онцолж байсан юм. Гэсэн ч "цэргийн ажиллагаа" эхэлсэн өдрөөс л Оросын арми суурин газрууд руу довтолж, иргэний дэд бүтцэд ноцтой хохирол учруулан, энгийн иргэдийн амь насыг ч хөнөөсөн гэдгийг батлах баримтыг олон улсын хүний эрхийн байгууллагууд гаргаж тавьсаар байна.

 

Энэ хугацаанд талууд хэдэнтээ хэлэлцээ хийсэн. Эхний хэлэлцээ дайн эхэлснээс дөрөв дэх өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр болж, улмаар дараа сард нь ч хэлэлцээ үргэлжилсэн ч дөрөвдүгээр сараас хойш сөргөлдөгч талуудын хэлэлцээ мухардаад байна. Энэ хооронд хоёр тал аль аль нь дайн дуусах нөхцөлийг өөр өөрсдийнхөөрөө нэрлэж байгаа юм.

 

Украины хувьд нутаг дэвсгэрээ бүрэн хадгалж үлдэх шаардлага тавьж байгаа бөгөөд энэ удаад ч Зеленский нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал нь дайн дуусах нөхцөл хэмээн нэрлэсэн байна.

 

Тодруулбал, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Парис дахь Улс төрийн дээд сургуулийн оюутнуудтай цахимаар холбогдон ярилцах үеэрээ Украины бүхий л нутаг дэвсгэрийг эргүүлэн авсан цагт л дайн дуусна хэмээн онцолжээ.

 

"Бидэнд хамаарах бүх зүйлсээ эргүүлэн авсан цагт л бид дайныг дуусгана. <...> Украин дайнаас өмнө НАТО-д элчихсэн байсан бол ямар ч дайн гарахгүй байлаа" хэмээн цохон тэмдэглэсэн байна.

 

Харин Оросын талын байр суурийг харахад тэд ухрах, дайн зогсоох ямар ч бодолгүй нь ажиглагдаж байгаа гэж олон улсын шинжээчид үзэж байгаа юм. Дайн зогсоохын оронд Крым, Донбассыг холбосон хуурай замын коридортой болохын тулд  Молдаваас салан тусгаарласан Приднестрийн Бүгд Найрамдах Улсыг дайнд татан оролцуулахаар зэхэж байж болзошгүй гэж АНУ-ын тагнуулынхан таамаглаж байгаага илэрхийлж байв.

 

АНУ-ЫН ТАГНУУЛ: ПУТИН ПРИДНЕСТРТ ДАЙН ДЭГДЭЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА
 

Дөрөвдүгээр сарын сүүлээр, Приднестрт удаа дараа "өдөөн хатгасан" шинжтэй үйл явдлууд гарч, улмаар Оросыг Молдавыг дайнд татан оролцуулах оролдлого гаргаж байна гэж Молдавын эрх баригчид үзэж байлаа. Приднестр бол 1990-1992 оны хооронд ЗХУ-ын задран унаx үед Бүгд Найрамдах Молдав Улсаас салан бий болсон. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
nohpi doloo, narkoman min buu ih yum dongos uls ornoo amerikiin shalnii alchuur bolgochood teneg mal vee
2022-05-15
Зeлинский АНУ ын гар хөл
2022-05-13
шаалдаа падмаа
2022-05-12
erka:
alialagchaa erthen ard tumnee bodood buuj og cham shig medlegui mal eronhiilogch bolsnoor ymar gaig uls orondoo abchirdgiig chi bieree mederch baigaa baih
2022-05-12
ert NATO goos tatgalzaad enhiin geree hiij boloh l baisan daa,
2022-05-12
Зочин:
Зеленский хэлэхдээ, орсууд эхлээд газар нутгаас минь булаадаг, хэлэх үг, сонголтыг минь булаадаг байсан, одоо амьдрах эрхийг минь булааж байна гэжээ. Манай оркууд энэ үгний учрыг ойлгохгүй л дээ. Хараанд нь байж үгээр нь хөдөлдөг байхыг хүсдэг, адгийн шаарнууд.
2022-05-12
шаалдаа падмаа
Эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалан дэлхийн дэмжлэгийг авч чадсан мундаг удирдагч.
2022-05-12
Зeлинский АНУ ын гар хөл