DM: Ши Жиньпин тархины аневризм өвчин туссан

БНХАУ-ын дарга Ши Жиньпин тархины аневризм өвчинтэй, үүний улмаас улс төрөөс гарч болзошгүй гэсэн мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр тархжээ.
Daily Mail сонины мэдээлснээр, 2021 оны сүүлээр Ши Жиньпин эмнэлэгт хэвтсэн бөгөөд тэрбээр мэс заслын эмчилгээний оронд Хятадын уламжлалт эмчилгээг сонгон эмчлүүлсэн гэнэ. Ши Жиньпин өвчний улмаас энэ оны хоёрдугаар хагаст Коммунист намаас явахаас аргагүй болно хэмээсэн Канадын блогчныг бичлэг ч олон нийтийн сүлжээгээр тархжээ. Блогчны өгүүлж байгаагаар, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян БНХАУ-ын даргын орыг залгах гэнэ.
Ши Жиньпинийг огцорч болзошгүй талаарх яриа Хятадын Коммунист намын Бүх Хятадын XX хурал болохоос хэдэн сарын өмнө гарч байгаа нь анхаарал татаж байна гэж олон улсын ажиглагчид үзсэн байна. Энэ хурал 2022 оны 11 дүгээр сард болох бөгөөд таван жил тутамд хуралддаг юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ