“ЕС-145” нисдэг тэргээр ойн түймрийн тандалтын анхны нислэг үйлдлээ
2022-05-19

ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг өнөөдөр анх удаа ойн түймрийн тандалтын нислэгийг үйлдэж, түймрийн голомтод алба хаагчдыг хүргэлээ.

 

 

Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр багийн “Ононгийн живхээртэй-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.18-ны өдрийн 15:21 цагт /15:44 цагт/ хүлээн авсан.

 

 

Дуудлагын дагуу ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр ойн түймэр гарсан газарт агаараас тандалт хийх, шуурхай бүлгийг түймрийн голомтод буулгахаар Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг 17:16 цагт Хэнтий аймгийн чиглэлд хөөрч, түймрийн голомтын дээгүүр тандалтын нислэг үйлдэж, түймрийн нөхцөл байдлыг үнэлэн, шуурхай бүлгийн аврагчдыг буулгаад 20:33 цагт Хэнтий аймгийн Чингис хотод газардлаа.

 

 

Түймрийн голомтод буусан шуурхай бүлгээс ойн түймрийг 05.18-ны өдрийн 21:51 цагт цурамд оруулан, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид болон орон нутгийн иргэд бүрэн унтраахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг ирүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин